• Хиймэл оюуны зах зээлийн гол тоглогчдын нэг Antrophic удтал хүлээлгэсний эцэст нээлттэй компани болох хүсэлтээ албан ёсоор гаргалаа. 2 их наядын үнэлгээтэйгээр 100 тэрбум доллар босгох IPO энэ оны төгсгөлд явагдана.

  • 2021 онд байгуулагдсан тус компанийн энэ оны эхний хагасын орлого 16 тэрбум доллар байжээ. Гэхдээ 2026 оны гуравдугаар улиралд түүнээсээ давсан буюу 16,8 тэрбумын орлоготой ажиллажээ. Гэсэн ч алдагдал нь 80 тэрбум байсан нь тайлангаас ил болов. Тэд ирэх жилүүдэд ч алдагдалтай ажиллах хүлээлттэй байна.

  • Тэд 2033 он хүртэл Google болон Amazon-тай нийт 225 тэрбум долларын гэрээ байгуулснаа гол баталгаа хэмээн онцлов. Одоогоор жилд хамгийн багадаа 100 мянган доллар зарцуулдаг 12 мянган харилцагчтай байгаагаа жил бүр 100% нэмэгдүүлэх зорилго дэвшүүлсэн байна. Тэдний гол бүтээгдэхүүн Claude-д сар бүр тогтмол төлбөр төлж буй хэрэглэгчдийн тоо 67 саяд хүрчээ. Одоогоор тус бүтээгдэхүүн хэрэглээгээрээ AI-ийн зах зээлд ChatGPT, Gemini-ийн ард гуравдугаарт бичигдэж байгаа ч хөгжүүлэгчдийн хамгийн их ашиглаж байгаа хэрэгсэлд тооцогдож байгааг мартаж болохгүй.